Үнэт Кредит ББСБ ХХК нь Мони Маркет Фанд ХХК-тай Репо зээлийн мастер гэрээ болон Итгэлцлийн арилжааны мастер гэрээг тус тус байгууллаа.

Үнэт Кредит ББСБ ХХК нь Мони Маркет Фанд ХХК-тай Репо зээлийн мастер гэрээ болон Итгэлцлийн арилжааны мастер гэрээг тус тус байгуулав. Ингэснээр та бүхэн Үнэт кредит ББСБ-д Мөнгөний захын платформоор дамжуулан итгэлцлийн үйлчилгээг худалдан авч өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх боломжтой боллоо.

Мони Маркет Фанд ХХК нь Монголдоо анхлан цахим платформоор дамжуулан Монголын мөнгөний зах зээлийг хөгжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр Санхүүгийн зохицуулах хорооны Сэндбоксын орчинд үйл ажиллагаагаа явуулж буй компани юм.

  • Итгэлцлийн үйлчилгээ:  итгэлцлийн гэрээний үндсэн дээр тодорхой хугацаа, болон хүүтэйгээр бусдаас татсан үүсвэр гэж ойлгож болох бөгөөд банкны хадгаламжаас өндөр үр шим хүртэх, мөнгөний зах зээлд арилжаалж болох бүтээгдэхүүн юм.
  • Рэпо зээл: эх үүсвэрийн хэрэгцээтэй ББСБ болон мөнгөн хөрөнгийн чөлөөт эх үүсвэртэй ББСБ-ууд репо нөхцөлөөр хэвийн зээлийн багцаа худалдах, буцаан худалдан авах Репо зээлийн арилжааны үйл ажиллагааг хийх боломжтой юм.

“Өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцдаг үнэт бизнесийн соёл”

© 2024 он. Unet Credit NBFI. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency