Valu up нь олон улсын жишигт нийцсэн дижитал төлбөрийн экосистемийг үе шаттайгаар нэвтрүүлж буй бөгөөд үүний нэгэн чухал алхам нь Apple Pay болон Google Pay-д амжилттай холбогдсон явдал юм. Ингэснээр хэрэглэгчид виртуал картаа ашиглан дэлхийн аль ч улс оронд илүү хялбар, аюулгүй, түргэн шуурхай төлбөр тооцоо хийх боломжтой боллоо.
Монгол Улсад Apple Pay нь өнгөрсөн онд банкны салбарт анх нэвтэрсэн бол энэ удаад ББСБ-ын салбарт амжилттай нутагшиж байна. Үнэт Санхүүгийн Нэгдэлийн салбар компани болох Үнэт Кредит ББСБ нь энэхүү шийдлүүдийг зах зээлд нэвтрүүлж, финтек үйлчилгээнийхээ цар хүрээг өргөжүүлэн, хэрэглэгчдэд санхүүгийн шинэ боломжуудыг санал болгож байна.
Valu up аппликэйшн нь зээл, төлбөр тооцоо, виртуал карт, лояалти систем зэрэг олон төрлийн боломжийг нэг дор багтаасан гэдгээрээ давуу талтай юм. Apple Pay болон Google Pay-г нэвтрүүлснээр Valu up хэрэглэгчид:
боломжтой боллоо.
Valu up нь хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн инновацлаг шийдлүүдийг тасралтгүй сайжруулж, Монголын финтек салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна.
© 2025 он. Unet Credit NBFI. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency